Худалдаа, эдийн засгийн харилцаа
Хөрөнгө оруулалт: |
8 сая ам. доллар (2013 он), Туркийн хөрөнгө оруулалттай 63 компани бүртгэгдсэнээс 52 нь худалдаа, нийтийн хоолны салбарт байна. |
Худалдааны эргэлт, бүтэц:
Зээл, тусламжийн хэмжээ, ашиглаж буй салбар: |
– экспорт 2016 онд 1,5 сая ам.доллар
Экспортын гол бараа бүтээгдэхүүн: хонь, ямааны боловсруулсан арьс
– импорт 2016 онд 23,7 сая ам.доллар
Импортын гол бараа бүтээгдэхүүн: чихэр, радиатор, сэнс, ахуйн цахилгаан хэрэгсэл
Туркийн олон улсын хөгжлийн агентлаг “ТИКА”-гийн шугамаар 1994 оноос эхлэн нийт 30 сая ам.долларын техникийн тусламж үзүүлсэн. Хархорин-Хөшөө цайдамын 46 км авто зам барих, Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах төсөл, Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн мyзей байгуулах, Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулах, МУИС-д турк судлалын тэнхим байгуулах, “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим архив”, “Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн” зэрэг 30 орчим хөтөлбөр төсөл хэрэгжүүлсэн.
|
Хүмүүнлэгийн харилцаа:
Иргэд харилцан зорчих нөхцөл: Иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчино
Оюутан солилцоо: Туркийн Засгийн газар 1992 оноос монгол оюутан өөрийн зардлаараа сургаж эхэлсэн.