ЕРӨНХИЙ КОНСУЛЫН МЭНДЧИЛГЭЭ

2023-02-07


“Ерөнхий консулын газар”-ын үйл ажиллагаатай танилцахыг зорьж энэхүү цахим хуудаст зочилж буй Танд талархал илэрхийлье.

БНТурк Улсын Истанбул хотын Ерөнхий консулын газрын хамт олны өмнөөс болон хувиасаа Та бүхэнд халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе!

Манай хамт олон ЕКГ-ын эрхэм зорилго болох
- Монгол Улс, БНТурк Улсын- хооронд найрсаг харилцаа хөгжүүлэх, эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан-технологи, соёл, хүмүүнлэгийн харилцаа, аялал жуулчлалыг өргөтгөх;
- Консулын тойрогт ажиллаж, амьдарч буй  монгол иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах;
- Консул, нотариат, иргэний бүртгэлийн чанартай үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэхийн төлөө шамдан ажиллах болно.

ЕКГ-ын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх консул, нотариат, иргэний бүртгэлийн үйлчилгээ, Монгол-БНТурк хоёр талын харилцаа, гадаадад суугаа монгол иргэдийн эрх, ашиг сонирхолтой холбоотойгоор УИХ, Засгийн газраас баталсан хууль тогтоомжууд, эх орны талаарх цаг үеийн тухай холбогдох мэдээлэл өгч, санал хүсэлтийг тань үйл ажиллагаандаа тусгаж ажиллах үүднээс бид энэхүү веб хуудсаа Монгол Улсын иргэн Танд зориулан  ажиллуулж байна.

Хүндэтгэсэн:
МОНГОЛ УЛСААС БНТУРК УЛСЫН ИСТАНБУЛ ХОТОД СУУГАА
ЕРӨНХИЙ КОНСУЛ Ш.ХИШИГСҮРЭН