АМРАХ БАЯРЫН ӨДӨР
Ерөнхий консулын газар нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараахь нийтээр амрах баярын өдрүүдэд тогтмол амрах болно.
1. Шинэ жил: 1 дүгээр сарын 1
2. Цагаан сар: Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3
3. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8
4.Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.
5. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1
6. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11,12,13
7.Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1
8. Улс тунхагласны баяр: 11 дүгээр сарын 26.
9.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29
|