images

Истанбул хотод суугаа Ерөнхий консул Др. Д.Анхбаяр Турк улсын Гадаад хэргийн яамны Истанбул хотод суугаа төлөөлөгч Элчин сайд Хатагтай Аешэ Сөзэн Услуэр-тэй уулзав.

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-05-02

556

Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Др. Д.Анхбаяр 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Турк улсын Гадаад хэргийн яамны Истанбул хотод суугаа төлөөлөгч Элчин сайд Хатагтай Аешэ Сөзэн Услуэр-тэй уулзан Консулын патентын хувийг өргөн барив. Элчин сайд Хатагтай Аешэ Сөзэн Услуэр шинээр томилогдон ирсэн Ерөнхий консул Др. Д.Анхбаярт  баяр хүргээд цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь бүхий л талын дэмжлэгийг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсний ялдамд 2023 онд Турк улсын зүүн өмнөд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараагаар эрэн хайх, аврах ажиллагаанд гар бие оролцсонд нь гүн талархалтай байгаагаа илэрхийлсэн болно.