images

АЛДАРТ ЭХИЙН ОДОН ГАРДУУЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-05-31

110

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдэд “Алдарт эх”-ийн одон гардуулах ёслолын ажиллагааг 2024 оны 5-р сарын 31-нд Истанбул хот дахь Ерөнхий Консулын газарт зохион байгууллаа.

Энэ онд Истанбул хотод амьдарч буй монгол иргэд дундаас Ерөнхий консулын газрын архив, бичиг хэрэг хариуцсан ажилтан Э.Ичинхорлоо нь “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгоор шагнагдсаныг гардуулав.

“Алдарт эх” одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ баяр хүргэе.