ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР


  •   - Мэдээ, мэдээлэл
  •   - Ерөнхий консулын мэндчилгээ
  •   - Ерөнхий консулын газрын танилцуулга
  •   - Ерөнхий консулын газрын бүрэлдэхүүн
  •   - Цагийн хуваарь, хаяг
  • Түрк суугаа ДТГ


  •   - Анкарад суугаа ЭСЯ
  •   - Өргөмжит консулууд
  • Монгол Туркын харилцаа


  •   - Улс төрийн харилцаа
  •   - Худалдаа, эдийн засгийн харилцаа
  •   - Засгийн газар хоорондын баримт бичиг
  • Консулын үйлчилгээ


  •   - Төрсний бүртгэл
  •   - Гэрлэлтийн бүртгэл
  •   - Нас барсны бүртгэл
  •   - Хүүхэд үрчлэлтийн бүртгэл
  •   - Хүний хөгжил сангийн мөнгө авах
  •   - Итгэмжлэл олгох
  •   - Баримт бичгийн хуулбар баталгаажуулах
  •   - Баримт бичиг баталгаажуулах
  •   - Тодорхойлолт авах
  •   - Гадаад паспорт шинээр олгох
  •   - Буцах үнэмлэх авах
  •   - Үйлчилгээний төлбөр
  • Иргэддээ хүргэх зөвлөмж


  •   - Зөвлөмж
  •   - Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд
  •   - Нийгмийн даатгалд хамрагдах
  •   - Жуулчны мэдээллийн төв
  • Төрсний бүртгэл

    КГ нь БНТУ-д байнга оршин суугаа Монгол Улсын харъяат иргэдээс төрсөн хүүхдийг эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно. Хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ.

    Хүүхдийн төрсний бүртгэлийг хийлгэж, төрсний гэрчилгээ авахад дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:

    1. Хүүхдийн төрснийг бүртгүүлж, төрсний гэрчилгээ авах талаар эцэг, эхээс КГ-ын нэр дээр гаргасан өргөдөл (Өргөдөлд эцэг, эх хоёр хоёулаа гарын үсэг зурж, өөрсдийн БНТУ-д амьдарч буй хаяг, холбоо барих утасны дугаараа бичсэн байна)

    - Гэрлэлтээ бүртгүүлсэн эцэг, эхээс гаргах өргөдлийн загвар
    - Хүүхдийг эхээр нь овоглох тохиолдолд эхээс гаргах өргөдлийн загвар
    - Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийг эцгээр нь овоглож бүртгүүлэх өргөдлийн загвар

    2. Төрсний гэрчилгээ авах мэдүүлгийг татан авч, үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөн хавсаргах (Мэдүүлгийг хэрхэн бөглөх заавартай сайтар танилцана уу)

    - Төрсний гэрчилгээ авах мэдүүлэг

    3. Эцэг, эхийн иргэний цахим үнэмлэхний хуулбар

    4. Эцэг, эхийн гадаад паспортын зурагтай болон визтэй хуудасны хуулбар

    5. БНТУ-д хэрэглэж буй ID Card/жолооны үнэмлэхний хуулбар

    6. Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (гадаад улсад гэрлэлтээ бүртгүүлсэн бол тухайн улсад гэрлэлтээ бүртгүүлсэн гэрчилгээний хуулбар)

    7. Хүүхэд БНТУ-д төрснийг гэрчилсэн бичиг баримтын хуулбар (Birth certificate)

    8. Хүүхдийн нэг хувь зураг (3*4 см-ын хэмжээтэй байх шаардлагатай)

    9. Үйлчилгээний төлбөр

    Дээрх бичиг баримтыг бүрдүүлж, эцэг, эхийн аль нэг нь КГ-т аль болох өөрийн биеэр хүрэлцэн ирэх шаардлагатай бөгөөд хэрэв хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирж хүүхдээ бүртгүүлэх боломжгүй бол баталгаат шуудангаар илгээх хэрэгтэй.

    Тайлбар: Хэрэв хүүхдийн эцэг, эх гэрлэлтээ бүртгүүлж, баталгаажуулаагүй бол, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхдийг эхийн нэрээр овоглож бүртгэх болно.Энэ тохиолдолд хүүхдийн эцэг тогтоох асуудал гардаг бөгөөд эцэг, эхийн аль алиных нь хүсэлтийг харгалзан хүүхдийг эхээр нь, эсхүл эцгээр нь овоглохыг шийдвэрлэдэг журамтай. Иймд гэрлэлтийн баталгаа чухал болохыг анхаарах нь зүйтэй.

    Холбогдох хууль тогтоомж, УБЕГ-аас 2012 оны 3 дугаар сард ирүүлсэн чиглэлийн дагуу КГ эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харъяат, нөгөө нь гадаад улсын харъяат гэр бүлийн дундаас БНТУ-д төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хийхгүй байгааг Та бүхэнд уламжилж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг манай газрын утсаар лавлаж асууна уу.

    КГ шинэ төрсөн хүүхдийг бүртгэж, төрсний гэрчилгээ олгосныг бүртгэх ИУБ-11маягт /Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 326 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан маягтыг хэлнэ/-ыг дээрх баримт бичиг, эцэг эхээс өгсөн мэдээлэлд тулгуурлан бөглөж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлснээр шинэ төрсөн хүүхдийг Монгол Улсын иргэний бүртгэлд албан ёсоор бүртгэн баталгаажуулдаг журамтай.