images

ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-09-27

129

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын зүгээс төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн цаг хугацааг хэмнэх зорилгоор 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр манай иргэд олноор амьдардаг Шишли дүүрэгт ээлжит ЯВУУЛЫН КОНСУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлж, нийт 50 гаруй иргэн хамрагдав.

Тус ЕКГ-ын зүгээс цаашид сар бүрийн сүүлийн Баасан гарагт явуулын консулын үйлчилгээг уламжлал болгон үзүүлэхээр төлөвлөж байна.

 Явуулын консулын үйлчилгээний үеэр иргэд дараах төрийн үйлчилгээг авах боломжтой. Үүнд:  

  • Иргэний шинэчилсэн бүртгэл болон 25, 45 насны сунгалт,
  • Нотариатын үйлчилгээ,
  • Итгэмжлэл баталгаажуулалт,
  • Төрсний бүртгэл,
  • Гэрлэлт бүртгэл,
  • Гадаад паспорт захиалга,
  • Бичиг баримтын орчуулга, баталгаажуулалт зэрэг болно.