images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.АНХБАЯР ИСТАНБУЛЫН ИХ СУРГУУЛИЙН РЕКТОРТОЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-10-01

117

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул, доктор Д.Анхбаяр Истанбулын Их сургуулийн Ректор, доктор, профессор Осман Бүлент Зульфикартай уулзав.

Уулзалтаар хоёр орны их сургуулиуд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, Истанбулын их сургуулийн Монгол судлалын төвийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр санал солилцов.