ОЮУТНУУДЫН СПОРТЫН ӨДӨРЛӨГ БОЛОВ
Бүгд Найрамдах Улсаа тунхаглан, Aнхдугаар Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Сакаряа хотноо 2024 оны 11 дүгээр сарын 30-12 дугаар сарын 01-ны өдрүүдэд Турк дэх Монгол оюутны холбоо Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэмжлэгтэйгээр спортын өдөрлөг, арга хэмжээг зохион байгуулав.
Өдөрлөгийн үеэр сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн, оюутны холбооны нэгдсэн чуулган зэрэг арга хэмжээ зохион байгуулагдаж, Турк Улсад суралцаж буй нийт 80 гаруй оюутан залуус оролцов.
Тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Истанбулын оюутнуудын “Spirit” баг, эмэгтэй төрөлд Сакаряа хотын баг тус тус түрүүлсэн бол гар бөмбөгийн холимог төрөлд Истанбулын оюутнуудын баг тэргүүлэв.