© 2021, CONSULATE GENERAL OF MONGOLIA IN ISTANBUL |
Хүний хөгжлийн сангийн мөнгө авахМонгол Улсын иргэн та Хүний хөгжлийн сангаас Иргэний хишиг, хувь мөнгөө авахын тулд иргэний шинэчилсэн бүртгэлд заавал хамрагдсан байх шаардлагатай бөгөөд дараахь материалыг бүрдүүлнэ. Бүрдүүлэх материал: 1. Иргэний хишиг, хувь мөнгө авах итгэмжлэл
2. БНТУ-д оршин суугаа тодорхойлолт 3. Гадаад паспорт, эсхүл иргэний үнэмлэхний хуулбар, 18 хүртэлх насны хүүхдийн тухайд төрсний гэрчилгээний хуулбар 4. БНТУ-д хэрэглэж буй ID card/жолооны үнэмлэхний хуулбар 5. Итгэмжлэл, тодорхойлолт авах үйлчилгээний хураамж
Нэмэлт шаардлага, тайлбар:
А. ИТГЭМЖЛЭЛ гэж Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т заасны дагуу /62.3-Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ/ БНТУ-д оршин сууж буй Монгол Улсын иргэд Монгол Улсад аливаа эрх зүйн харилцаанд оролцохдоо өөрийгөө төлөөлүүлэн бусдад эрх олгож, тэднээр үйлдэл хийлгэхийг хүсэмжилсэн баталгаажсан бичиг юм. Б. ОРШИН СУУЖ БАЙГААГ НОТОЛСОН ТОДОРХОЙЛОЛТ гэж гадаад улсад оршин сууж байгаа Монгол иргэдийг тухайн оршин сууж буй улсын харъяалах албан ёсны бичиг баримт /ID card, жолооны үнэмлэх, сургуулийн үнэмлэх гэх мэт/, түүнчлэн эрх бүхий албан тушаалтнаас гаргасан нотлох бичиг /сургуулийн тодорхойлолт, банкны гүйлгээний утга/ зэргийн аль нэгэн дээр нь үндэслэн тухайн улсад /одоо байгаа байнгын хаягт нь үндэслэн тодорхойлно/ ажиллаж, амьдарч, оршин сууж байгааг нь албан ёсоор нотолсон бичиг юм. Та КГ-аар дамжуулан БНТУ-д оршин сууж байгаагаа нотолсон тодорхойлолт гаргуулснаар зөвхөн мөнгө авахад энэхүү тодорхойлолтыг ашиглах төдийгүй цаашид өөр бусад үйлдэл хийхэд мөн дахин гаргуулахгүйгээр энэхүү тодорхойлолтоо ашиглах боломжтой юм. |