images

“Монгол оюутнуудын эрдэм шинжилгээний хурал”

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-05-04

121

Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайдын яам, Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газар, Турк-Монголын сан, Турк дахь Монгол оюутны холбоо болон Туркэд төгссөн монгол эмч нарын холбоо хамтран Турк Улсад суралцаж буй монгол оюутнуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол оюутнуудын эрдэм шинжилгээний хурал”-ын тав дахь удаагийн арга хэмжээг 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Анкара хотноо амжилттай зохион байгуулав.

Энэ удаагийн хуралд Турк Улсад бакалавр болон магистрын түвшинд суралцаж буй нийт 26 оюутан судалгааны илтгэлээ танилцуулж, арга хэмжээг 150 гаруй оюутан биечлэн үзэж сонирхов.

Тус хуралд Истанбул хотод суугаа Ерөнхий консул, доктор Д.Анхбаяр үндсэн илтгэгчээр оролцож, “БНТУ-ын нутаг дахь Монголын түүхтэй холбогдох дурсгалууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.

Эрдэм шинжилгээний хурал нь Турк Улсад суралцаж буй монгол оюутнуудын судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, эрдэм шинжилгээний бүтээлээ олон нийтэд танилцуулах, харилцан туршлага солилцох ач холбогдолтой арга хэмжээ боллоо.