“Чингис хааны удмынхны Анатолийн хойгт үзүүлсэн нөлөө” эрдэм шинжилгээний хурал
Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа ЕКГ-аас Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Ил хаант улс байгуулагдсаны 770 жилийн түүхэн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Мармарагийн Их сургуулийн Түрэг судлалын хүрээлэнтэй хамтран “Чингис хааны удмынхны Анатолийн хойгт үзүүлсэн нөлөө” нэртэй эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 5 дугаар сарын 12–13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус хурлаар БНТУ-ын хэл, түүх, соёлын тэргүүлэх эрдэмтэд Анатолийн хойгийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүрэг, нөлөөг нийт 28 илтгэлийн хүрээнд хэлэлцэх юм. Тус хурлын эмхэтгэлийг монгол хэлээр ном болгон хэвлүүлж, олны хүртээл болгох ажлыг тус ЕКГ-аас зохион байгуулах болно.
Тус хурлын үйл ажиллагаа нь сонирхсон хэн бүхэнд нээлттэй.
Хаяг: Marmara Üniversitesi Göztepe Kampüsü İbrahim Üzümcü Konferans Salonu