images

ХЯТАД 1 САРЫН 3-НААС ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМЭЭ ЦУЦЛАХ УУ

Мэдээ, мэдээлэл

2022-12-22

194

Хятад улс нэгдүгээр сарын 3-наас эхлэн гадаадаас ирэх жуулчдад тогтоосон хорио цээрийн дэглэмээ цуцлах болсон талаар Хонгконгийн телевиз мэдээллээ. Энэ нь "0+3" бодлого буюу гадаадаас ирж буй зорчигчид ердөө гурван өдөр гэртээ, эсвэл зочид буудалд тусгаарлагдана гэсэн үг аж.

Мөн, Эрээн хотын Цар тахлын шуурхай штабаас 2022 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн Эрээн төмөр замын боомтод мөрдөж байсан хорио цээр, хязгаарлалтын бүх дэглэмийг цуцалж, өмнө гаргасан бүх шийдвэрээ хүчингүй болгож, хэвийн нөхцөлд шилжиж буй талаар мэдэгдэл гаргасан байна.

Ийнхүү Хятад улс цар тахлын хорио цээрийн бүх дэглэмээ цуцална гэж мэдээлсэн нь 1 сарын 9-нөөс урд хил нээгдэнэ, зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн болно гэсэн үг биш юм.

Яг одоо Хятад улсад цар тахлын маш том давлагаа явагдаж, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй болоод байгаа талаар дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж буй. Хоёрдугаар сард Хятадын цагаан сар тохионо. Иймд наанадаж гуравдугаар сараас, цаанадаж зургадугаар сараас урд хил нээгдэж, зорчих хөдөлгөөн нээгдэнэ гэсэн хүлээлт байна.

Мэдээллийн эх сурвалж: https://livetv.mn/p/288031


тагууд: мэдээ