images

МОНГОЛ УЛС 25 САЯ ТОНН НҮҮРС ХЯТАД РУУ ЭКСПОРТЛООД БАЙНА

Мэдээ, мэдээлэл

2022-12-13

155

Эхний 11 сарын байдлаар Монгол Улс нийт 27.11 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 78 хувиар өссөн үзүүлэлт болж байна. 2021 оны 11 сарын хугацаанд манай улс 11.94 сая тонн нүүрс экспортолсон.

Арваннэгдүгээр сард Монголоос экспортолсон нүүрсний дундаж үнэ 156.47 ам.доллар/тонн бөгөөд өмнөх аравдугаар сарын үнээс 7.93 ам.доллароор нэмэгджээ.

Эхний 11 сард Монгол 25.37 сая тонн нүүрс Хятад руу экспортолсон нь 2021 оны мөн үеийнхээс 80 хувиар өсжээ.

Мэдээллийн эх сурвалж: https://zogii.mn/post/7564658


тагууд: мэдээ