images

ХӨХХОТЫН КОВИД-19 -Н НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ

Мэдээ, мэдээлэл

2022-11-14

173

Хөххотод өдөр бүр Ковид-19 халдварын тоо бүртгэгдэж хатуу хөл хорионы дэглэм үргэлжилсээр байна.

Сүүлийн 14 хоногийн байдлаар шинээр нэмэгдсэн Ковид-19-ийн халдварын нөхцөл байдлыг шинж тэмдэгтэй халдвар болон шинж тэмдэггүй халдвараар ангилж хүснэгтээр үзүүлбэл:

Хөххотын шинээр нэмэгдсэн эерэг тохиолдол

 

Шинж тэмдэгтэй

Шинж тэмдэггүй

Тухайн өдөр бүртгэгдсэн нийт халдварын тоо

2022/10/30 – 00:00-24:00

10

85

95

2022/10/31 – 00:00-24:00

7

144

151

2022/11/01 – 00:00-24:00

20

283

303

2022/11/02 – 00:00-24:00

188

730

918

2022/11/03 – 00:00-24:00

238

514

752

2022/11/04 – 00:00-24:00

72

469

541

2022/11/05 – 00:00-24:00

39

618

657

2022/11/06 – 00:00-24:00

55

958

1013

2022/11/07 – 00:00-24:00

156

1604

1760

2022/11/08 – 00:00-24:00

129

891

1020

2022/11/09 – 00:00-24:00

101

956

1057

2022/11/10 – 00:00-24:00

91

1063

1154

2022/11/11 – 00:00-24:00

79

1056

1135

2022/11/12 – 00:00-24:00

101

1177

1278

2022/11/13 – 00:00-24:00

75

1061

1136

Өнөөдрийн байдлаар Хөххотын хэмжээнд нийт 11976 идэвхтэй халдварын тохиолдол бүртгэлтэй байна.

 

             2022 оны 11 дугаар сарын 14-ний өдөр Хөххотод 10 иргэн эдгэрч эмнэлгээс гарч, эрүүл мэндийн хяналтад байсан шинж тэмдэггүй халдвартай нийт 528 иргэн нэгдсэн тусгаарлалтаас гарсан байна.

            2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах хамтарсан ажлын хэсгийн 101 дүгээр мэдэгдлээр Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, илүү үр дүнтэй сайжруулж, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах мөн нийгэм эдийн засгийн хөгжилд үзүүлэх цар тахлын нөлөөллийг багасгах зорилгоор 20 арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна. Эдгээр арга хэмжээнээс онцолбол:

  • Цар тахлын өндөр, дунд бага эрсдэлтэй бүс гэж ангилдаг байсныг өндөр болон бага эрсдэлтэй бүс гэж ангилдаг болов.
  • Өндөр эрсдэлтэй бүсээс тухайн хот, нутаг дэвсгэрт ирсэн иргэдийг 7 хоног нэгдсэн тусгаарлалтад тусгаарладаг байсныг 7 хоногийн гэрийн тусгаарлалтад тусгаарлахаар болов.
  • Батлагдсан тохиолдлын хавьтагчийг 7 хоног нэгдсэн тусгаарлалт + 3 хоног гэрийн тусгаарлалт журмыг 5 хоног нэгдсэн тусгаарлалт + 3 хоног гэрийн тусгаарлалт болгож өөрчлөв.
  • Гадаад улсаас хилээр орж ирэх иргэдийг 5 хоног нэгдсэн тусгаарлалт + 3 хоног гэрийн тусгаарлалт журмаар тусгаарлахаар болов.
  • Гадаад улсаас ирэх нислэгт эерэг тохиолдол илэрвэл тухайн нислэгийг тодорхой хугацаагаар зогсоодог байсан журмыг цуцалж, гадаад улсаас ирж байгаа иргэдийг онгоцонд суухаас өмнө 48 цагийн дотор 1 удаа хийлгэсэн ПГУ шинжилгээний сөрөг хариутай байх журмыг хэрэгжүүлэхээр болов.

тагууд: мэдээ