БАШКЕНТ ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН ЭМЧ Б.ГООМАРАЛД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАВ
Ерөнхий консул Д.Анхбаяр Туркийн Башкент их сургуулийн Адана хот дахь салбар эмнэлгийн цээжний хөндийн мэс заслын эмч Б.Гоомаралд Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн А/254 тоот тушаалаар Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр шагнасныг гардуулан өгөв.