ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.АНХБАЯР ИСТАНБУЛ МУЖИЙН ГАМШИГ, ОНЦГОЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАВ
Ерөнхий консул, доктор Д.Анхбаяр Истанбул мужийн Гамшиг, Онцгой байдлын удирдлагын газрын (AFAD) дарга, доктор Халук Өзенертэй танилцах уулзалт хийв.
Уулзалтаар гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үеийн удирдлага, менежмент, техник, тоног төхөөрөмж, ашиглаж буй систем болон холбогдох байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.