Ерөнхий консулын газраас Хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүлэв
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Хүүхдийн баярыг тохиолдуулан Ерөнхий консул Д.Анхбаяр Истанбул хотын Медикал Парк, Мемориал зэрэг эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлж байгаа болон амбулаторийн эмчилгээ, хяналтад хамрагдаж буй монгол хүүхдүүдтэй уулзан баярын мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг гардуулав.
Мөн Ерөнхий консулын гэргий Б.Энхчимэг Истанбул хотын Шишли дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Монгол төвийн дэргэдэх Насан туршийн боловсролын төвөөр зочилж, тус төвд суралцаж байгаа хүүхдүүдтэй уулзан Хүүхдийн баярын мэнд хүргэж, бэлэг гардуулав.