images

ФЛОРЕНС НАЙТИНГЕЙЛ ЭМНЭЛГИЙН МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭЛТИЙН ЭМЧ Я.АЙСУЛУД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2026-01-12

14

БНТУ-ын Истанбул хотод байрлах хувийн хэвшлийн Флоренс Найтингейл эмнэлэгийн мэдээгүйжүүлэлтийн эмч Я.Айсулуд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн  Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/254 тоот тушаалаар олгогдсон Монгол Улсын Засгийн газрын шагнал “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдэгийг Ерөнхий консул Д.Анхбаяр гардуулан өгөв.