images

ЗҮҮНБАЯН-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ШИНЭ ТӨМӨР ЗАМЫН АЖИЛ 89 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Мэдээ, мэдээлэл

2022-11-08

208

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжиж буй “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам нь хоёр өртөө зургаан зөрлөгтэйгөөр төлөвлөгдсөн бөгөөд хамгийн бага радиус 1200 метр, хоногт 9 хос галт тэрэг буюу жилд 20 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай аж. Уг төслийн газар шорооны ажилд 31, төмөр бетон хоолойн ажилд 37, барилгын ажилд 3, эрчим хүчний ажилд 1 буюу нийт 72 аж ахуйн нэгж ажиллаж байна. Төслийг концессын гэрээгээр хэрэгжүүлж байгаа бөгөөд концессыг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэл эзэмшиж байгаа юм.

Барилгын ажлын явц арваннэгдүгээр сарын 4 -ний өдрийн байдлаар:                                          

Доод бүтцийн ажлын гүйцэтгэл:

  • Газар шорооны ажил 100
  • Гүүрийн ажил 98
  • Ус өнгөрүүлэх хоолойн ажил 100 хувь
  • Дэд бүтцийн ажлын гүйцэтгэл:
  • Дээд бүтцийн угсралтын ажил 79.4
  • Өртөө зөрлөгийн барилга 95
  • Замыг төслийн түвшинд өргөж чигжих
  • Эрчим хүчний ажил 61 хувьтай зэргээр хийгдэж байна.

Барилгын болон дэд бүтцийн ажил дууссаны дараа техникийн комисс ажиллаж хүлээн авах ёстой. Техникийн комисс нь бүрэн дууссан барилга байгууламж, өртөө, зөрлөг хоорондын зам, сум, дохиоллын байгууламжийг хэсэгчлэн хүлээж авах боломжтой бөгөөд тус комисс нь төслийг бүрэн хүлээж авсны дараа зүгшрүүлэх тээврийг эхлүүлнэ. Зүгшрүүлэх тээврийг 75 мян.тн хүртэл хийж болох бөгөөд үүний дараа улсын комисс ажиллаж төслийг хүлээж авна. Улсын комисс хүлээн авснаар суурь бүтэц эзэмшигчийг тодорхойлох бөгөөд үүний дараа тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлнэ.

Мэдээллийн эх сурвалж: http://itoim.mn/article/CDfA0/35536


тагууд: мэдээ