images

ТӨМӨР ЗАМААР ТЭЭВЭРЛЭХ ЭКСПОРТЫН АЧАА ӨСЧЭЭ

Мэдээ, мэдээлэл

2022-10-26

191

Өнгөрсөн оны эцсээр цар тахлын халдварыг хумих зорилгоор БНХАУ Замын-Үүд – Эрээн өртөөгөөр солилцох галт тэрэгний тоог эрс багасгаад байсныг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс ГХЯ, ЗТХЯ-ны дэмжлэгтэйгээр Хятадын төмөр замтай идэвхтэй ярьж, зөвшилцөж, хамтран ажилласны үр дүнд галт тэрэг солилцоог 2022 оны есдүгээр сарын 24-ны өдрөөс хэвийн хэмжээнд нь хүргээд байна. Үүний үр дүнд манай улсын экспорт эргэж сэргэх боломжтой болж байна. 2022 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Замын-Үүд – Эрээн боомтын  өргөн царигийн төмөр замаар Эрээн өртөөнд нийт 329 галт тэрэг хүлээлгэн өгчээ. Үүний 252 нь экспортын ачаатай галт тэрэг, 77  нь дамжин өнгөрөх транзит ачаатай галт тэрэг байна. Манай улсаас хятадын Эрээн өртөөнд хүлээлгэн өгсөн экспортын ачаатай 252 галт тэрэгний  68  нь төмрийн хүдэр, 95 нь нүүрс, 21 нь зэсийн баяжмал, жонш, цайр, 68 нь чингэлэгтэй галт тэрэг байна.

Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

Мэдээллийн эх сурвалж: https://news.mn/r/2599163/           


тагууд: мэдээ