images

"ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100" ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСАД СУРАЛЦАХ ОЮУТНУУД ХҮРЭЛЦЭН ИРЭВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-09-23

81

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Илгээлт-2100" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын Истанбулын техникийн их сургууль, Йылдыз техникийн их сургууль, Босфорын их сургуульд тус тус элсэн суралцах оюутнуудыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Элчин сайд Г.Мөнхбаяр, Истанбул дахь Ерөнхий консул Д.Анхбаяр нар Истанбулын олон улсын нисэх буудалд угтан авч уулзан товч мэдээлэл өгч, оюутнуудад амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн энэ оны 1 дүгээр сард Турк Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Боловсролын яам, Турк Улсын Дээд боловсролын зөвлөл хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичгийн дагуу "Ерөнхийлөгчийн илгээлт-2100" хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилээс эхлэн манай нийт 32 оюутан Туркийн нэр бүхий их сургуулиудад суралцахаар шалгарсан юм.