ИРГЭДИЙН СОНОРТ
Истанбул дахь Ерөнхий консулын газрын санаачилгаар Истанбул хотод амьдарч буй сургууль завсардсан Монгол хүүхдүүдэд зориулж Монгол Улсын Боловсролын яамтай хамтран 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн боловсрол нөхөн эзэмшүүлэх, завсардалт арилгах сургалт явуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор хүүхдээ сургалтад хамруулах хүсэлтэй иргэд сургалтын бүртгэлээ хийлгэхийг хүсье!
Жич: Бүртгэлийг Истанбул дахь Ерөнхий консулын газарт болон “Чингис зоог” төвд ирж хийлгэнэ үү.
Хугацаа: 2025 оны 08 дугаар сарын 18-20-ны өдрүүд
Биеэр ирэх боломжгүй хүмүүс дараах холбоосоор орж бүртгэл хийлгэх боломжтой. https://docs.google.com/.../1FAIpQLSdVN2RxXqi8Q1.../viewform
ИСТАНБУЛ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР