images

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА ИСТАНБУЛЫН “ЧАМЛИЖА ЦАМХАГ”-Т ГЭРЭЛТЭВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-07-11

43

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадам, Монгол Улсын Төрийн далбааны өдрийг тохиолдуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газраас санаачлан Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэйгээр 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Истанбул хотын бэлгэ тэмдэг болсон “Чамлижа цамхаг”-ийг анх удаа Монгол Улсын төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлэв.

Арга хэмжээг Истанбул хотод ажиллаж, амьдарч буй монгол, турк иргэдийн төлөөлөл Чамлижа цэцэрлэгт хүрээлэнд цуглаж үзэж сонирхсон бөгөөд Ерөнхий консул Д.Анхбаяр баяр, наадмын мэндчилгээ дэвшүүлж, Туркийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжлав.

Чамлижагийн цамхаг нь 2021 онд баригдаж ашиглалтад орсон, нийт 49 давхартай, 369 метр өндөр бөгөөд Европын хамгийн өндөр радио, телевизийн цамхагт тооцогддог, Истанбул хотын олон цэгээс шууд харагддаг онцлогтой юм.

ИСТАНБУЛ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР