ИРГЭДИЙН МЭДЭЭЛЭЛД
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1 дэх заалт болон Засгийн газрын 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Ажил амралтын цагийн зохицуулалтын тухай” 279 дүгээр тогтоолын дагуу “Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр”-ыг тохиолдуулан 7 дугаар сарын 10-ны өдрөөс 17-ны өдрийг дуустал тус ЕКГ нь ажиллахгүй, консулын үйлчилгээ үзүүлэхгүй болохыг үүгээр мэдээлж байна.
Яаралтай асуудлаар Та бүхэн ЕКГ-ын шуурхай утсаар (+90 505 686 1464) болон ЕКГ-ын фэйсбүүк хуудсаар холбогдох боломжтой.
ИСТАНБУЛ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР