"АЛДАРТ ЭХ"-ИЙН I, II ОДОНГООР ШАГНАГДАХ ЭХЧҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ 2025 ОНЫ 3 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА
"АЛДАРТ ЭХ"-ИЙН I, II ОДОНГООР ШАГНАГДАХ ЭХЧҮҮДИЙН МАТЕРИАЛЫГ 2025 ОНЫ 3 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР ХҮРТЭЛ ХҮЛЭЭН АВНА
“Алдарт эх”-ийн нэгдүгээр, хоёрдугаар зэргийн одон авах болзлыг хангасан, хилийн чанадад оршин сууж буй иргэдэд одонг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгохоор шийдвэрлэсэн билээ.
“Алдарт эх”-ийн одон авах болзлыг хангаж буй эхчүүд дараах материалыг бүрдүүлж, 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дотор Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газарт ирүүлнэ үү.
Бүрдүүлэх бичиг баримт:
1. Анкет бөглөх (Татах линк: https://istanbul.consul.mn/page/414)
2. Одон олгож өгөхийг хүссэн өргөдөл (Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан)
3. Иргэний цахим үнэмлэх
4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар
5. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ эсвэл хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа (хүүхдийг 3 нас хүрэхээс өмнө үрчилж авсан байх)
Жич: Зургаан хүүхэд төрүүлсэн “Алдарт эх”-ийн нэгдүгээр зэргийн одон авах эхчүүд “Алдарт эх” хоёрдугаар зэргийн одонгийн үнэмлэхийн хуулбараа мөн ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг ЕКГ-ын 0212 662 6162 дугаартай утсаар холбогдож авах боломжтой.
ИСТАНБУЛ ДАХЬ ЕКГ