images

Монгол-Туркийн бизнес форум Истанбул хотноо болов

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-01-17

79

Истанбул хотноо Монгол-Туркийн бизнес форум амжилттай зохион байгуулагдав. Форумаар хоёр орны бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хэрхэн хамтарч ажиллах боломж байгаа, ямар асуудлыг шийдэж, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэлээр ярилцаж, санал солилцов.

Монгол, Туркийн бизнес форумыг нээж Монгол Улсын Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од, Туркийн талаас Худалдааны дэд сайд болон Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны зөвлөлийн дарга нар үг хэлэв.

Хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2024 оны байдлаар115.4 сая ам.доллар байгаа ба Турк Улс 112 сая ам.доллар буюу 97 хувь, Монгол Улс 3.4 сая ам.доллар буюу 3 хувийг тус тус эзэлж байна.