images

“Монголын сайхан орон” тоглолт Истанбул хотноо амжилттай боллоо

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-01-17

62

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж буйтай холбогдуулан үндэсний соёл, урлагийн гайхамшигт өвийг дэлгэн харуулах “Монголын сайхан орон” тоглолт Туркийн Истанбул хотноо Ататуркийн соёлын төвд зохион байгуулагдлаа.

Тоглолтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин,Туркийн Соёл, аялал жуулчлалын дэд сайд Сэрдар Чам нар нээж үг хэлэв. 

Тус тоглолтод морин хуурын найрал, үндэсний болон дэлхийн сонгодог урлагийн шилдэг бүтээлүүдийг толилуулж, тал нутгийн нүүдэлчдийн соёлын өв, урлагийн уран сайхны гайхамшгийг евроазийн эх газрын ард түмэнд сурталчиллаа.