images

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан албан ёсоор угтаж авлаа

Ерөнхий консулын газрын мэдээ

2025-01-16

70

Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг тус улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан ордон цогцолбортоо албан ёсоор угтан авлаа. 

Төрийн тэргүүн нар угтах ёслолд хүрэлцэн ирсэн Монгол, Туркийн албан ёсны төлөөлөгчидтэй мэндчиллээ.

Ерөнхийлөгчийн ордон цогцолборт Засгийн газрын хуралдаан, Ерөнхийлөгчийн уулзалт, арга хэмжээ болдог бөгөөд гадаад улсын төрийн тэргүүн, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийг хүлээн авдаг юм.