images

ЕРӨНХИЙ КОНСУЛ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ТАМИРЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-10-15

609

Ерөнхий консул Д.Анхбаяр мото спортын бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Sea to Sky” FIM Hard Enduro World Championship-д амжилттай оролцож мөнгөн медалийн болзол хангасан мото спортын тамирчин, спортын мастер П.Төрбат, спортын дэд мастер Э.Төгөлдөр нарыг Ерөнхий консулын газарт хүлээн авч уулзан баяр хүргэв.

“Sea to Sky” FIM Hard Enduro World Championship буюу мото спортын бартаат замын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотноо энэ оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд нийт 3 өдрийн турш зохиогдсон бөгөөд уг тэмцээнд 42 улсын 420 гаруй тамирчин өрсөлдсөн юм.