images

ГАДААД ХАРИЛЦААНЫ ТӨВ АРХИВЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ИСТАНБУЛЫН ИХ СУРГУУЛЬД ЗОЧЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-09-27

76

Бүгд Найрамдах Турк Улсад айлчилж буй Гадаад харилцааны төв архивын төлөөлөгчид Истанбулын их сургуульд зочилж, тус сургуулийн номын сан, Монгол судлалын төвийн үйл ажиллагаатай танилцав.

Истанбулын их сургуулийн Монгол судлалын төв нь анх 2018 онд байгуулагдсан цагаасаа эхлэн Турк улсад Монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.