images

ГАДААД ХАРИЛЦААНЫ ТӨВ АРХИВЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АРА ГҮЛЕР МУЗЕЙД ЗОЧЛОВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-09-26

27

Бүгд Найрамдах Турк Улсад айлчилж буй Гадаад харилцааны төв архивын дарга Ө.Гаадармаа тэргүүтэй төлөөлөгчид Истанбул хотноо Ара Гүлер музейд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав. 

Тус музей нь Туркийн нэрт гэрэл зурагчин Ара Гүлерийн 90 насны ойн дээр анх 2018 онд байгуулагдсан бөгөөд музейн гол үзмэрүүд нь гэрэл зурагчны өөрийн буулгасан гэрэл зураг, архиваас бүрддэг.

Гэрэл зурагчин Ара Гүлер 1979 онд Монгол Улсад зочлох үеэрээ 1000 орчим зураг буулгасан нь тус музейд хадгалагддаг.