images

ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.АНХБАЯР ИСТАНБУЛ ХОТЫН ЗАХИРАГЧ Э.ИМАМОЛУТАЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-09-19

109

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр Истанбул хотын захирагч Экрем Имамолутай уулзав.         

Уулзалтын эхэнд Ерөнхий консул Д.Анхбаяр Монгол Улс нь түүх, соёлын хэлхээ холбоотой, манай "Гуравдагч хөрш"-ийн нэг, Бүгд Найрамдах Турк Улстай хөгжүүлж буй иж бүрэн түшнлэлийн харилцааг улам бүр өргөжүүлэхийг эрмэлздэгийг онцлоод цаашид харилцан айлчлал, арга хэмжээг хамтран зохион байгуулах саналыг тавив. 

Истанбул хотын захирагч Экрем Имамолугийн зүгээс хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өөрийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлэв.