ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.АНХБАЯР КЫРЫКЛАРЕЛИ МУЖИЙН ЗАХИРАГЧТАЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр тойргийн муж болох Кырыкларели мужийн захирагч Бирол Экижитэй танилцах уулзалт хийв.
Уулзалтаар цаашдын харилцаа, хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.