images

ЕРӨНХИЙ КОНСУЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АХЛАХ ЗӨВЛӨХ ЯЛЧИН ТОПЧУТАЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-08-29

48

Ерөнхий консул Д.Анхбаяр Анкара хотод ажиллаж, Туркийн Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Ялчин Топчутай танилцах уулзалт хийв.

Уулзалтаар хоёр улсын нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. 

Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Ялчин Топчу нь 2009-2011 онд Их нэгдэл намын дарга, 2015 онд Соёл, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байгаад 2016 онд Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр томилогдсон.