ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.АНХБАЯР ИСТАНБУЛ МУЖИЙН ЗАХИРАГЧ ДАВУТ ГҮЛТЭЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр Истанбул мужийн захирагч Давут Гүлтэй танилцах уулзалт хийв.
Уулзалтаар талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, соёл, боловсролын салбарын харилцаа, хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцов.