ЕРӨНХИЙ КОНСУЛ Д.АНХБАЯР ЯЛОВА МУЖИЙН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр консулын тойрогт багтдаг Туркийн Ялова мужид ажиллаж тус мужийн захирагч хатагтай Хулья Каяатай танилцах уулзалт хийж, цаашдын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцав.
Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын консулын тойрогт Туркийн Истанбул, Эдирнэ, Киркларели, Кожаели, Текирдаа, Ялова зэрэг 6 муж багтдаг юм.