images

ЕРӨНХИЙ КОНСУЛ ТЕКИРДАА МУЖИЙН ЗАХИРАГЧТАЙ УУЛЗАВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2024-08-14

129

Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Д.Анхбаяр Текирдаа мужид ажиллаж тус мужийн захирагч Режеп Сойтүрктэй уулзав.        

Уулзалтаар талууд хоёр орны худалдаа, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газрын консулын тойрогт Туркийн Истанбул, Эдирнэ, Киркларели, Кожаели, Текирдаа, Ялова зэрэг 6 муж багтдаг.