images

ГАШУУН СУХАЙТ БООМТ ПГУ ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

Мэдээ, мэдээлэл

2022-04-30

236

Гашуунсухайт боомтоор хийх нүүрс, зэсийн баяжмалын экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Ханбогд сумын Хайрхан багт ПГУ лабораторийн барилгын байнгын ашиглалтад улсын комисс хүлээн авлаа.

Лабораторийн засварыг орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн 390 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар, нэг сарын хугацаанд Логмон ХХК гүйцэтгэлээ.

Энэхүү лабораторийг байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоёр талд хийх шинжилгээнд зөрүү гарахгүй, шинжилгээний үр дүнд итгэх байдал нэмэгдэж, улмаар нүүрс, зэсийн экспорт нэмэгдэх боломжтой боллоо.

Мэдээллийн эх сурвалж: https://zogii.mn/post/7553546


тагууд: мэдээ