images

БНХАУ-Д ЗОРЧИЖ БУЙ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Мэдээ, мэдээлэл

2024-03-25

271

БНХАУ-д зорчиж буй монгол иргэдийн урсгал нэмэгдэж буйтай холбогдуулан Хятадад байх хугацаандаа хурдны галт тэргээр зорчиход дараах зүйлийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд:

 

  1. Галт тэргэнд бүх төрлийн тамхи татахыг хатуу хориглодог бөгөөд хэрэв татсан тохиолдолд “Төмөр замын аюулгүй байдлыг хангах журам”-д заасны дагуу 500-2000 юанийн торгууль оногдуулах, 5-10 хоног саатуулах захиргааны арга хэмжээ авах, ноцтой гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэн шалгах.

 

  1. Худалдан авсан галт тэрэгний тасалбарт заасан суудлын дугаарын дагуу суух, бусдын суудалд суухгүй байх.

 

  1. Галт тэрэгний ариун цэврийн өрөөнд үнэртэй ус зэрэг цацдаг бүтээгдэхүүн хэрэглэснээр галын дохиолол ажиллах магадлалтай тул хэрэглэхгүй байх, зэрэг болно.

 

Дээрх зөрчлийг гаргасан тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авахаас гадна зөрчил гаргасан иргэнийг 180 хоногийн хугацаанд галт тэргээр зорчуулахгүй байх журамтай болно.

               Монгол Улсаас БНХАУ-ын Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар 


тагууд: мэдээ