images

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГИЙГ ИСТАНБУЛ ХОТОД НЭВТРҮҮЛЭВ

Ерөнхий консулын газрын мэдээ

2023-11-13

654

Хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, шат дарааллыг хялбаршуулах хүрээнд Төрийн үйлчилгээний “ХурДан” цэгийг 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Истанбул хотод нэвтрүүллээ.

Нээлтэд Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, Истанбул хотод суугаа Ерөнхий консул Ш.Хишигсүрэн болон албаны бусад төлөөлөгчид оролцсон.

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа– 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлсэн. Уг зорилтын дагуу төрийн цахим үйлчилгээг иргэн танд хурдан шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг хэрэгжүүлээд байгаа билээ.

ГХЯ болон ЦХХЯ хамтран хилийн чанадад сурч, ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа “ХУРДАН” цэгийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүний хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотод суугаа Элчин сайдын яам болон Истанбул хотод суугаа Ерөнхий консулын газарт төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ.

Ингэснээр Бүгд Найрамдах Турк улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа 6 мянга гаруй Монгол Улсын иргэн төрийн 39 байгууллагын 461 төрлийн үйлчилгээ, үүнээс 94 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдэж байна.

Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, 2023 он гэхэд 55 байгууллагын 800 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэх ба улмаар 30 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад ажиллаж амьдарч байгаа иргэддээ хүргэхээр төлөвлөсөн байна.

Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол Улсын хэмжээнд 126 цэгт нээсэн бол энэхүү 2 цэг үйл ажиллагаагаа эхлүүлснээр хилийн чанадад нээсэн 14 дахь улсын 18 дахь цэг болж байна.