images

"ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫН АЖЛЫГ ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ЭХЛҮҮЛЖ, 10 ДУГААР САРД АШИГЛАЛТАД ОРУУЛНА"

Мэдээ, мэдээлэл

2023-05-17

301

Засгийн газрын хуралдаанаар төмөр замын асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар Баруун босоо төмөр замын эхлэл болох Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг барьж эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт мэдээлэлдээ "Бүтээн байгуулалтыг энэ сарын сүүлээр эхлүүлж, 10 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа. Энэ төмөр замаар Нарийнсухайтын бүлэг ордоос экспортолж буй нүүрсийг хил гаргана. Гол төмөр замын нийт урт нь 7 км, салаа төмөр зам нь 20 орчим км байх юм. Хувийн хэвшлийн 200 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, 6 жилийн хугацаанд ашигласны дараа Монголын төмөр зам компанид 100 хувь төлбөргүй шилжүүлж өгөх нөхцөлтэй.

Харин зүүн босоо төмөр зам буюу Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 км төмөр зам барих сонгон шалгаруулалт дууссан бөгөөд барилга угсралтыг энэ оны гуравдугаар улиралд багтааж эхлүүлэхээр төлөвлөөд байна. Мөн Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн мухар төмөр замын холболтын төмөр замыг барих ТЭЗҮ боловсруулах сонгон шалгаруулалт явуулж, БНХАУ-ын Төмөр замын 2 дугаар товчоо шалгарсан байна. Зураг төслийг нь энэ онд багтааж боловсруулж, БНХАУ-ын төмөр замтай холбох ажил эхлүүлэхээр төлөвлөсөн" гэв.

Мэдээллийн эх сурвалж: https://www.toim.mn/article/616c1hbg


тагууд: мэдээ