images

НҮҮРСНИЙ ЦАХИМ АРИЛЖААГ ЭХЛҮҮЛСНЭЭС ХОЙШ НИЙТ 1.2 САЯ ТОНН НҮҮРС АРИЛЖЖЭЭ

Мэдээ, мэдээлэл

2023-05-04

288

Нүүрсний цахим арилжааг эхлүүлснээс хойш нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонн нүүрс борлуулаад байна. Хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулснаар нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг цаашид өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд нь хүргэх боломжтой болно. Энэ хүрээнд нээлттэй цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайт боомтоор тусгай гарцаар нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоол гаргахаар болсон байна. Мөн цаашид нүүрснээс бусад төрлийн ашигт малтмалын нээлттэй цахим арилжааг үе шаттай эхлүүлнэ. Үүнтэй холбоотойгоор нээлттэй цахимаар арилжсан бүх төрлийн ашигт малтмалыг экспортод гаргахад хилийн бүх боомтоор саадгүй нэвтрүүлэх талаар сайд нар холбогдох арга хэмжээ авч ажиллах чиглэл авчээ.

Мэдээллийн эх сурвалж: http://eagle.mn/r/114290


тагууд: мэдээ