БЭЙ АЭРИАД ОРШИН СУУГАА ӨНДӨР НАСТАН Н.ГЭРЭЛД ЦАГААН САРЫН ИДЭЭ ГАРДУУЛАВ
Калифорни мужийн Сан Франциско, Бэй Аэриа орчимд 6 мянга орчим монгол иргэд оршин суудаг. Удахгүй болох XVII жарны усан туулай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан, өнөө жил 80 насны сүүдэр зооглож байгаа, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Н.Гэрэлийг ЕКГ-т хүлээн авч, Ерөнхий консул Б.Ургамалцэцэг түүнд урт удаан насалж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсээд гарын бэлэг, цагаан сарын тавгийн идээ бэлэглэв.
Н.Гэрэл гуай 1999 оноос хойш Сан Франциско хотноо амьдарч буй бөгөөд эх баригч эмэгтэйчүүдийн эмчээр олон жил ажиллаж, 15,000 гаруй хүүхдийг эх барьж авсан буянтай буурай юм. Тэрбээр нутаг сэлгэсэн ч эхчүүд, эмэгтэйчүүдэд байнга зөвлөгөө өгч байдаг, өндөр ээж юм.
ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР