images

ЭЛЧИН САЙД Т.БАДРАЛ БНХАУ-ЫН УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН ГАЗРЫН ДАРГА ФЭЙ ДУНБИНТЭЙ УУЛЗАВ

Мэдээ, мэдээлэл

2023-02-03

240

Элчин сайд Т.Бадрал 2 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын Улсын төмөр замын газрын дарга Фэй Дунбинтэй уулзаж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, хоёр талын төмөр зам хоорондын хамтын ажиллагаа, ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжийн талаар харилцан санал солилцов.

Уулзалтын үеэр Элчин сайд Т.Бадрал хоёр улсын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хэрэгжүүлэхэд төмөр замын ачаа тээврийн хүчин чадал чухал үүрэгтэйг онцлон цаашид төмөр замын боомт шинээр нээх шаардлагатайг тэмдэглэж, хоёр талын тохиролцсон төмөр замтай холбоотой  хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх ажлыг түргэтгэх, холбогдох боомтуудыг төмөр замаар холбох асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүсэв. 

Хятадын төмөр замын газрын дарга Фэй Дунбин төмөр замын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр монголын талтай нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, төмөр замын боомтын ачаа тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, холбогдох баримт бичигт нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдэв.

Мэдээллийн эх сурвалж:

ttps://www.facebook.com/234043239977683/posts/pfbid02uiDU8sFfr54tgKfekf2mkzuM3DoBi6aQxPWB5EmyUfxntWKMvUr2ZNPJVnUzSXw3l/?mibextid=Nif5oz


тагууд: мэдээ