images

МЭДЭЭЛЭЛ: ХИЛИЙН ЧАНАДАД СУУГАА ИРГЭДИЙН ХЭРЭГ ЗӨРЧИЛД ХОЛБОГДСОН БАЙДАЛ

Ерөнхий консулын газрын мэдээ

2022-05-12

135

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 170 мянга орчим иргэн дэлхийн 87 улсад оршин сууж байна.

Үүнээс:

- 0-16 насны хүүхэд 20 мянга,

- Оюутан 46 мянга байна.

⏩ Коронавируст цар тахал эхлэхээс өмнөх 5 жилийн дунджаар манай улсын 1000-1300 иргэн гадаадад зорчих хугацаандаа хэрэг, зөрчилд холбогдон саатуулагдаж, улмаар торгууль шийтгэвэр төлөх, хорих ялаар шийтгэгдэж ирсэн. Харин коронавируст цар тахал эхэлснээс хойш хилийн чанадад зорчих иргэдийн тоо огцом буурсантай холбогдуулан дээрх тоо ч мөн адил багассан.

⏩ 2021 онд 49 иргэн, 2022 оны эхний улирлын байдлаар 25 иргэн хилийн чанадад хэрэг, зөрчилд холбогдоод байна.

⏩ Өнөөдрийн байдлаар гадаадын 12 улсад 152 монгол иргэн ял эдэлж байна. (БНХАУ-80, БНСУ-25, БНТУ-18, ОХУ-15, БНКУ-6, Вьетнам-3, Чех-3, АНУ-2 гэх мэт) Үүнээс дийлэнх нь хулгайлах, танхайрах, мансууруулах бодис, хориотой бараа хилээр нэвтрүүлэх гэмт хэрэг эзэлж байна.

⏩ Гадаад харилцааны яамны зүгээс хилийн чанадад гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг үйлдсэн, саатуулагдсан, ял эдэлж байгаа иргэддээ өмгөөлөгч олж өгөх, хуулийн зөвлөгөө өгөх, ар гэрийнхэнтэй нь холбож өгөх, эргэж тойрох, үлдсэн ялыг нь эх оронд нь эдлүүлэхээр шилжүүлэн авах зэргээр шаардлагатай туслалцаа, дэмжлэгийг тогтмол үзүүлж байна.