images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-10-16

226

БНТурк улсад корона вирусийн тархалт сүүлийн өдрүүдэд буурахгүй байгаа бөгөөд Истанбул хотод Ковид-19 вирусийн халдвар ихсэж байгааг талаар БНТУ-ын Эрүүл мэндийн сайд мэдээлсэн байна. Түүнчлэн БНТУ-ын Дотоод хэргийн сайд Ковид-19 цар тахалтай холбогдуулан орон даяар иргэд маскаа тогтмол зүүж байгаа эсэх мөн гэртээ тусгаарлах зөвлөмж өгсөн иргэд уг зөвлөмжийг бүрэн хэрэгжүүлж байгаа талаарх хяналт шалгалтыг сайжруулах тухай шийдвэр гаргасан байна. Мөн манай иргэдийн дунд ганц нэг тохиолдол гарсан тул Турк улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа нийт иргэд, оюутан залуус Та бүхэн гадуур гарахдаа маскаа тогтмол зүүн, харилцах зайгаа баримтлан сонор сэрэмжтэй байж, шаардлагагүй тохиолдолд олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцохгүй байх, зохион байгуулахгүй байж эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж, зааврыг дагаж мөрдөн эрүүл мэнд, аюулгүй байдалдаа анхаарна уу.