images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-05-19

246

2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар гадаадад оршин суугаа Монгол улсын иргэний хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 01 хүртэл хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай шийдвэр гарсан.
Цар тахлын дэгдэлт, тархалтын энэ үед Засгийн газраас нийгмийн халамжийн чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хүүхэд бүрд 100 мянган төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 01-ийг хүртэл олгохоор болсонтой холбогдуулан Хүүхдийн мөнгөн тэтгэмжид шинээр хамрагдах хүсэлт гаргасан хүүхдийн тоо 20 мянгаар нэмэгдсэн мөн гадаадад оршин суугаа Монгол улсын иргэдээс хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах хүсэлтүүд Хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээний газарт олноор ирж байгаатай холбоотой иргэний хүсэлт гаргасан сараас эхлэн мөнгөн тэтгэмжийг олгох аж. Итгэмжлэх маягт татаж авах холбоос
Турк Улсад оршин сууж буй 0-18 насны хүүхдүүд болон шинээр төрсөн төрсний бүртгэлд хамрагдсан хүүхдүүдэд тус шийдвэрийн дагуу тэтгэмж авах боломж нээгдэж байгааг анхааран иргэн Та хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахын тулд дараах бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай. Үүнд:
Турк Улсад оршин сууж буй 0-18 насны хүүхэд Монгол Улсад бүртгэлтэй оршин суух хаягийн холбогдох байгууллагад хүсэлтээ гаргах ба энэ нь тухайн хүүхдийн ар гэрийн гишүүн хүүхдийн мөнгөний данс нээлгэх, мөнгө авах эрх бүхий итгэмжлэлээр зохицуулагдах учир иргэн Та Анкара хотод суугаа ЭСЯ, Истанбул хотод суугаа ЕКГ-аар дамжуулан холбогдох итгэмжлэлийг гаргуулан тэтгэмжид хамрагдах боломж бүрдэх юм. Итгэмжлэлийг хавсаргав.
Монгол Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр Дэлхий даяар Ковид-19 виурс хурдацтай тархаж буй онцгой нөхцөл байдлыг харгалзан вирусын тархалт намжтал гадаад улсад оршин сууж байгаа Монгол Улсын иргэн консулын үйлчилгээ зайлшгүй авах шаардлага гарсан тохиолдолд Дипломат төлөөлөгчийн газрууд шуудангаар болон цахимаар үйлчилгээ үзүүлэх чиглэлийг гаргасан. Иймд иргэн та УОК-ийн шийдвэрийг хүндэтгэн консулын үйлчилгээ, итгэмжлэл гаргах асуудлаар манай ДТГ-уудын албан хаагчидтай утсаар болон цахимаар холбогдож мэдээлэл авна уу.
Анкара хот дахь ЭСЯ утас: 0537-407-7814
Истанбул хот дахь ЕКГ утас: 0551-397-0531