images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-04-22

246

БНТурк Улсын Дотоод хэргийн яамнаас 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 89780865-153-Е.7058 дугаартай бүхий шийдвэрээрээ шинэ төрлийн корона “Ковид-19” вирусийн эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хүрээнд их хотын статустай 30 хот болон “Зонгулдак” мужид 4 дүгээр сарын 22-ны өдрийн 24:00 цагаас эхлэн 23, 24, 25,26-ны өдрүүдэд хөл хорио тогтоохоор боллоо.

ИХ ХОТЫН СТАТУСТАЙ ХОТУУД:

Адана, Анкара, Анталия, Айдын, Балыкесир, Бурса, Денизли, Диярбакыр, Эрзурум, Эскишехир, Газиантеп, Хатай, Истанбул, Измир, Кахраманмараш, Кайсери, Кожаели, Конья, Малатя, Маниса, Мардин, Мерсин, Мугла, Орду Самсун, Шанлыурфа, Текирдаг, Трабзон, Ван ба Зонгулдак муж хамаарагдаж байгаа болно.

ХӨЛ ХОРИО ТОГТООСОН ӨДРҮҮДЭД ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ ХЭВИЙН ЯВАГДАХ ГАЗРУУД:

1. “Рамазан” баярын өдрүүдийн эхний өдрүүд болох 4-р сарын 21, 22-ны өдрүүдэд зах, хүнсний дэлгүүрүүд өглөөний 08:00-23:00 цаг хүртэл ажиллана;

2. Хөл хорио тогтоосон өдрүүд буюу 23,24-ны өдрүүдэд зах болон хүнсний дэлгүүрүүд 09:00-14:00 хүртэл ажиллаж, 65-с дээш насны болон 20-с доош насны иргэд гудамжинд гарахыг хориглоно;

3. 4 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд зах, хүнсний дэлгүүрүүд ажиллахгүй.

Иймд Иргэд та бүхэн доор бүрнээ сонор сэрэмжтэй байж, онц шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна.

Иргэд энэ мэдээлэлтэй танилцахаас гадна нэмэлт тодруулга, хүсэлттэй бол ЕКГ-ын 05513970531, 05078253510, 05343052950 дугааруудтай утас болон [email protected] хаягаар хандана уу.