images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

Ерөнхий консулын газрын мэдээ

2020-04-10

230

Дотоод хэргийн яамнаас гаргасан мэдэгдлийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 10 ны өдрийн шөнийн 12 цагаас хойш 48 цагийн хугацаанд дараах нэр дурдсан хотуудад иргэдийг гудамжинд гарахыг хориглов.
Үүнд:
Их хотын статустай 30 муж буюу Адана, Анкара, Анталия, Айдын, Балыккесир, Бурса, Денизли, Диярбакыр, Эрзурум, Эскишехир, Газиантеп, Хатай, Истанбул, Измир, Хакраманмараш, Кайсери, Кожаели, Коня, Малатия, Маниса, Мардин, Мерсин, Мугла, Орду, Сакария, Самсун, Шанлыурфа, Текирдаг, Трабзон, Ван болон Зонгулдак мужууд хамаарах юм байна.
Тус арга хэмжээний хүрээнд хэвийн үйл ажиллагаа явуулах зарим үйлчилгээ болон албан байгууллагууд:
Эмийн сангууд болон талх нарийн боовны үйлдвэрүүд, төрийн үйлчилгээ үзүүлэх зайлшгүй шаардлагатай зарим байгууллагууд болон шуудангийн үйлчилгээний газрууд, шатахуун түгээх станцууд, ундны ус хүргэлтийн газрууд болон асрамжийн газрууд байна.